Saturday, January 19, 2008

Ус хуримтлуулах хөв

Цас борооны усыг хавар зун хуримтлуулж мал амьтан ундаалах зориулалтаар байгуулдаг. Энэ хөвийг байгуулахдаа булаг шандгүй зуслан хаваржааны газарт цас ихээр хунгарлан хуримтлагддаг болон үер ихээр урсдаг газрын амыг таглан байгуулдаг. Хөвийг байгуулахдаа авто скерепер ашиглан байгуулдаг. Авто скереперээр далангийн суурийн эхэлж ухаж дараа нь далангийн шороон овоолгыг хийдэг. Далангийн овоолгыг хийсний дараа түүнийг нягтруулж тэгшилдэг. Даланг нягтруулсны дараа далангийн хананд нс нэвтрүүлдэггүй плёнк дэвсэнэ. Плёнк дэвссэний дараа түүн дээр 20 см зузаантай шороо асгадаг. Үүний дараа далангийн налуу хэсэгт 20-40 см зузаантай чулуун өрлөг хийдэг.

Tuesday, January 15, 2008

АН-д элссэн оныг графикаар харуулав

ангийн магистрантуудын ардчилсан намд элссэн оныг графикаар дүрслэн гаргав.

төрсөн оныг графикаар харуулав.


Удирдлагын Боловсролын Акедемийн Либерти Дээд Сургуулийн өдлийн элсэлтийн магистрантуудын төрсөн оныг графикаар гаргав. Хамгийн ахмад нь 1959 онд төрсөн бол хамгийн залуу нь Отгонбилэг, Пүрэвхүү нар нь 1984 онд төрсөн байна. Хамгийн ахмад нь хан-уул дүүргийн ардчилсан холбооны дарга ардчиллын алтан хараацайгийн нэг амь насаараа дэнчин тавьж явсан Батбилэг, мөн намын ахмад гишүүд Баянхонгор аймгийн Цэдэнжав, Дунгаржав, Даваадорж, Майнбаяр, Дашзэвэг, Ганхуяг, Мөнхсайхан, Рэнцэнтавхай нар байна.

Төрсөн оныг хүснэгтээр харуулав.

Удирдлагын Боловсролын Акедемийн Либерти Дээд Сургуулийн өвлийн элсэлтийн магистрантуудын төрсөн оныг хүснэгтээр харууллаа. Төрсөн оноос харахад 1959 онд төрсөн 1, 1962 онд төрсөн 2, 1964 онд төрсөн 4, 1965 онд төрсөн 3 1967 онд төрсөн 1, 1973 онд төрсөн 1, 1977 онд төрсөн 1, 1980 төрсөн 2, 1981 онд төрсөн 2, 1984 онд төрсөн 3 магистрант байна. Үүнээс үзэхэд ардчилсан намын залуу халаа төрж байна. Манай анги нь 26 магистранттай бөгөөд монголын ардчилсан холбооны дэмжлэгтэй суралцаж байна.

АН-д элссэн оныг хүснэгтээр харуулав.


Удирдлагын Боловсролын Акедемийн Либерти Дээд Сургуулийн өвлийн элсэлтийн магистрантуудын ардчилсан намд элссэн оныг хүснэгтээр харуулав. 1990 онд ардчилсан намд 6 хүн элссэн бол 2005, 2006, 2007 онуудад залуу гишүүд элссэн байна. Гишүүнд элссэн байдлыг харвал Ардчиллын алтан хараацайнууд хөдөө хотоос нилээд байна. Тус ангид Баян-өлгий, Говь-Алтай, Баян-хонгор, Завхан, Говь-сүмбэр, Багануур, Дорнот Дорноговь зэрэг аймгуудаас суралцаж байна. Улаанбаатар хотын 5 дүүргээс суралцаж байна.

Манай ангийн төрсөн он АН-д элссэн онтой харьцуулсан харьцааг графикаар харуулав.

Monday, January 14, 2008

Манай ангийнхан


хичээлийн завсалагаар манай ангийн хэсэг нөхөд

Ангидаа


Хичээлийн дараа чөлөөт цагаараа

Ангид


багаараа хичээл зөвлөлдөж байна.

нэг ширээний охинтой


нэг ширээний баян зүрх дүүргийн Пүрэвхүүгийн хамт

нэг ширээний гурав.


Нэг ширээний Ш.Эрдэнэбаяр, Пүрэвхүү нарын хамт хичээлийн завсарлагаар

Багшийн хамт


хичээлийн завсарлагаар багшийн хамт

Төрийн санхүү хичээл дээр багшийн хамт


ангидаа багштайгаа чөлөөт цагаараа хэсэг нөхдийн хамт

Ангидаа


компьютерийн хичээл дээр,

Friday, January 11, 2008

Э-засаглал авилгатай тэмцсэн нь сөүл хотын жишээ

Танилцуулга.

Сөүл хотын захиргаанаас авилгатай тэмцэх шинэчлэл явуулсныг судлах жишээ болгон боловсруулсан юм. Энэхүү

Э-засаглал авилгатай тэмцсэн нь

Миний гэр бүл

Миний гэр бүл бархаа овогтой болормаа нь 1971.12.03 Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутгийн Нэгдсэн эмнэлэгт айлын 4-р охин болон төрсөн. 2005 онд Отгонтэнгэр Их Сургуулийн хуулийн анги, 2006 онд Отгонтэнгэр Их Сургуулийн хуулийн магистр төгссөн. Одоо аймгийн прокурорын газар ажилладаг. Ирээдүйд өмгөөлөгч болох чин хүсэлтэй. Том охин Хаш-Эрдэнэ нь 2 дугаар 10 жилийн сургуульд 8-р ангид суралцдаг. Бага охин Алтангадас нь 1-р 10 жилийн сургуульд суралцдаг. Шатрын секцэнд суралцдаг. 1-2-р ангийг "А" үнэлгээтэй суралцсан. Ирээдүйд эмч болох хүсэлтэй.

Сэдвийн сонголт

Сэдвээ ухаалгаар сонгоход тад туслах асуултууд:

Энэ сэдэв яагаад танд сонирхолтой байна вэ. Сэдвээ сонгоход тань танд хувийншинж чанар тань нөлөөлж байна уу. Асуултанд хариулах, асуудлыг шийдвэрлэх талаар та асуудал дэвшүүлж байна уу. Соирхолтой сэдвийг сонгох нь таны судалгааг илүү анхаарал татам болгоно гэдгийг та сайн мэднэ.
Энэ сэдэв юун тухай болохыг та мэддэг үү. Цөөн минутанд багтаан илтгэл дэх асуултанд хариулт өгөх. Та санаагаа зөв илэрхийлээд сурвал одоо та юу хийхээ мэддэг болно.
Та ердийн ойр зуурын мэдлэгүүдээ хаанаас олж авдаг вэ. Та энэ асуултыг өөртөө тавиад үз, та яг судлаач шиг л бодож эхлэх болно.

Үндэсний Татварын Албаны 2008 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл.

Үндэсний татварын албы 2008 үйл ажиллагааны үндсэн зорилт нь Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт татварын асуудлаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, татвар төлөгчийн бүртгэл, татвар ноогдуулалт болон ноогдуулсан татварыг бүрэн хураах арга хэлбэрийг оновчтой болгох, татварын сургалт, сурталчилгааг өргөтгөж, чанар үр нөлөөг дээшлүүлэх, хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгохзамаар улс, орон нутгийн төсвийн татварын орлогыг бүрэн төвлөрүүлэхэд үршино.
Үндэсний татварын албаны хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үйлчилгээг эрчимтэй нэвтрүүлж, татварын албаны шинэтгэлийг эхлүүлэн үр дүнд хүргэх зорилгоор 2008 оныг "Цахим Татварын алба бий болгон хөгжүүлэх жил" болгон ажиллана.
Энэхүү үндсэн зорилтыг хангахын тулд Үндэсний татварын алба нь дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ.

2007-2008 оны Магистратуудын танилцуулга.

Манай хамт олон.
Манай хамт олон Ардчилсан холбооны дэмжлэгтэйгээр Удирдлагын боловсролын академд төрийн удирдлагын магистрын сургалтанд суралцаж байна. Манай анги нь 26 суралцагчтай бөгөөд үүнээс 5 эмэгтэй суралцаж байна. Уг сургалтанд аймаг, нийслэлийн Ардчилсан холбооны анхдагч болон идэвхтэн гишүүд суралцаж байна. Үүнд ардчиллын төлөө амь насаа зориулан өлсгөлөн зарлаж явсан бие төлөөлөгч Батбилэг суралцаж байгааа нь бидний бахархал болж байна. Энэ сургалтанд Баян-Өлгий аймгаас Ергенбек, Отгонбилэг, Завхан аймгаас Хүрэлсүх, Булган аймгаас Мөнхсайхан, Одгэрэл, Дорнот аймгаас Батхүү, Багануураас Дунгаржав, Дорно-Говь аймгаас "Ажнай " ХХк-ны захирал Эрдэнэбаяр, бусад нь Улаанбаатар хотын дүүргүүдээс оролцон суралцаж байна.

Татварын Ерөнхий газрын бүтэц зохион байгуулалт

Татварын Ерөнхий Газрын даргыг Ерөнхий сайд томилж чөлөөлнө. ТЕГ нь татварын хуулийн дагуу 21 зүйл заалтын дагуу татварыг цуглуулж монгол улсын төсөвт оруулна. Шинэ хуулиар татварын аймаг нийслэлийн татварын албаны даргыг аймгийн засаг дарга томилж чөлөөлдөг болсон. Үүний давуу тал татварын алба нь татварын алба нь бага татвар тооцож их орлого оруулж шагнал горилох асуудлыг таслан зогсоосон. Сумын татварын байцаагчийг аймгийн татварын албаны дарга томилдог.

ГХГЗЗГ

ГХГЗЗГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. ГХГЗЗГазар нь 4 хэлтэстэй. Уг газар нь Газрын хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, газрын кадастрын зураглал үйлдэх, газрын нэгдмэл сангийн тайлан гаргаж Засгийн газарт тайлагнах, газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, газрын нэгдмэл сангийн тооллого явуулах, бэлчээрийн болон хот тосгоны хянан баталгаа хийх, тусгай зөвшөөрөл олгох, газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зэрэг үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. Мөн аймгийн засаг даргын саналыг үндэслэн аймгийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.
Аймгийн газрын албаны даргыг аймгийн засаг даргын саналаар ГХГЗЗГ-ын тушааалаар томилж чөлөөлнө. Газрын Алба нь газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх, хайгуулын болон ашиглалтын лицензэд санал санал гаргах газрын мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Сумын газрын даамлыг сумын засаг даргын саналыг үндэслэн аймгийн газрын албаны дарга санал болгоно.

Wednesday, January 9, 2008

Ганхуягийн намтар

Миний танилцуулга.

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1965.11.07-нд төрсөн. 1983 онд Алтай хотын 1-р 10 жилийн сургууль төгссөн. 1988 онд Улаанбаатар хотод ПТДээд сургууль төгссөн. 1998 онд Удирдлагын хөгжлийн институтын 3 сарын курс, 1999 онд ХААИС-ийн газар зохион байгуулагчийн курс төгссөн. 1988-1992 онд аймгийн УААБУК-т бригадын дарга, инженерээр ажилласан. 1997,01,01-нээс Аймгийн ЗДТГ-т газар зохион байгуулалт төлөвлөлтийн бодлого хариуцсан мэргэжилтнээр, 1998.10.01-нээс Газрын албаны дарга, 2001 оноос Байгаль орчны албанд БОХУБайцаагч, ГЗЗХУБайцаагч, газар зохион байгуулагч ,