Friday, January 11, 2008

ГХГЗЗГ

ГХГЗЗГ-ын даргыг Ерөнхий сайд томилно. ГХГЗЗГазар нь 4 хэлтэстэй. Уг газар нь Газрын хуулийн хэрэгжилтийг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, газрын кадастрын зураглал үйлдэх, газрын нэгдмэл сангийн тайлан гаргаж Засгийн газарт тайлагнах, газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, газрын нэгдмэл сангийн тооллого явуулах, бэлчээрийн болон хот тосгоны хянан баталгаа хийх, тусгай зөвшөөрөл олгох, газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зэрэг үндсэн чиг үүргийг гүйцэтгэнэ. Мөн аймгийн засаг даргын саналыг үндэслэн аймгийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.
Аймгийн газрын албаны даргыг аймгийн засаг даргын саналаар ГХГЗЗГ-ын тушааалаар томилж чөлөөлнө. Газрын Алба нь газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх, хайгуулын болон ашиглалтын лицензэд санал санал гаргах газрын мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Сумын газрын даамлыг сумын засаг даргын саналыг үндэслэн аймгийн газрын албаны дарга санал болгоно.

No comments: