Saturday, January 19, 2008

Ус хуримтлуулах хөв

Цас борооны усыг хавар зун хуримтлуулж мал амьтан ундаалах зориулалтаар байгуулдаг. Энэ хөвийг байгуулахдаа булаг шандгүй зуслан хаваржааны газарт цас ихээр хунгарлан хуримтлагддаг болон үер ихээр урсдаг газрын амыг таглан байгуулдаг. Хөвийг байгуулахдаа авто скерепер ашиглан байгуулдаг. Авто скереперээр далангийн суурийн эхэлж ухаж дараа нь далангийн шороон овоолгыг хийдэг. Далангийн овоолгыг хийсний дараа түүнийг нягтруулж тэгшилдэг. Даланг нягтруулсны дараа далангийн хананд нс нэвтрүүлдэггүй плёнк дэвсэнэ. Плёнк дэвссэний дараа түүн дээр 20 см зузаантай шороо асгадаг. Үүний дараа далангийн налуу хэсэгт 20-40 см зузаантай чулуун өрлөг хийдэг.

No comments: